Амьдралд хэрэгжүүлбэл зохих PR аргууд

Амьдралд хэрэгжүүлбэл зохих PR аргууд
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажилчид голдуу PR ийг хэрэглэдэг ч жирийн хүмүүс бас өдөр тутмын амьдралдаа үүнийг хэрэглэж болдог юм байна. Тодорхой хэдэн PR аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншсанаар амьдралаас хүссэнээ авах чадвар нь нилээд дээшилдэг аж.
1. Өөрийгөө сурталчлах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бол
Блог, CV, Нэтвөрк сайтууд бол таныг сурталчилах хэрэгсэл тань болох хэрэгтэй. Тэдгээр нь бүгд таныг хэн болохыг илэрхийлж байх нь хамгаас чухал. Одоо үед өөрийгөө бусдад сурталчилна гэдэг тийм ч хэцүү зүйл байхаа больжээ. Наад зах нь л Facebook, Twitter, hi5- ыг ашигла. Богино хугацаанд өөрийн хэлэх зүйлээ хэдэн мянган хүмүүст хүргэж чадах чадвартай бол.
2. Нэр хүнд бол үнэ цэнэтэй зүйл
Өөрийгөө Google ээс хайж бай. Интернетээс юу ч олж болно. Хэдийгээр нэгэнт интернетэд бичигдсэн зүйлсийг та арилгаж чадахгүй ч чухам таны талаар юу гэж бичсэн нь байгааг мэдэж байх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр хүмүүс таны талаар болон таны бизнесийн талаар юу бичиж байгаа, ямар сэтгэгдэл үлдээсэн зэргийг анзаарч харж бай. Та өөрийгөө ямар түвшинд байгааг үүнээс харж болох юм шүү.
3. Хүн ятгаж сур
PR бол тэр чигээрээ өөрийн санаагаа бусдад ойлгуулж, тэдэнд санаагаа хүлээн зөвшөөрүүлэх явдал билээ. Юуны түрүүн хэнийг ятгаж байгаа билээ гэдгээ мэдэх нь хамгаас чухал. Тухайн хүнийхээ сул тал, онцлог чанарыг мэдсэнээр ямар аргаар түүнд нөлөөлж болохыг мэдэх боломжтой юм. Ингээд түүний сонирхолд нийцсэн байдлаар санаагаа ятгаж ойлгуулсан үед та амжилт олж чадна.
4. Хурдан шаламгай бай
Аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сур. Хэвлэл мэдээлэлд бол өөртөө итгэлтэй, итгэл даахуйц харагдахын тулд асуусан асуулт бүрт түгдрэлгүй, сандралгүй хариулах хэрэгтэй байдаг. Яг үүнтэй адилаар та хэзээд ямар ч тохиолдолд тайван байдлаа алдалгүй, эвгүй байдалд орсон ч өөрийгөө аваад гардаг, аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сурах нь амьдралд учрах олон асуудлаас таныг авч гарах болно.
5. Хүмүүсийг залхаалгүйгээр өөрийгөө рекламдаж сурах
Өөрийн шинэ бизнес, гаргасан амжилтын талаар хүмүүст сурталчилж мэдүүлэх нь зөв ч бусдыг залхааж огт болохгүй. Хэрвээ ингэх аваас тэд дахин таны талаар сонсохыг ч хүсэхгүй болов уу. Тэгэхээр аль болох хүмүүсийг залхаахгүйгээр өөрийгөө сурталчилах хэрэгтэй. Жишээ нь Facebook дээрээ мэдээлэл бүхий зүйл гаргаж болно шүү дээ.
6. Гадаад үзэмжиндээ анхаар
Та нэг үг дуугарахгүй байсан ч хүмүүс таныг хувцасаар тань дүгнэх болно. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ гэсэн үг байдаг даа. Хэрвээ танд бусдад гайхуулаад байх амжилт ололт хараахан байхгүй бол амжилтанд хүрсэн хүн шиг л хувцасла. Сайхан хувцас өмсөх нь хүнийг өөртөө итгэлтэй болгоод зогсохгүй, хүмүүсийн хандах хандлага хүртэл өөрчилөгддөг. Цэвэрч нямбай, ажил хэрэгч хувцасласан хүний үгэнд итгэх нь хүртэл их биз дээ!