Парламентын мэтгэлцээний дүрэм

1.
a. Парламентийн мэтгэлцээний кейс: Парламентын мэтгэлцээний кейс бол багуудын үндсэн үзэл баримтлал юм.
Жишээ нь: “Монголын нийслэлийг Хар хорин руу нүүлгэх нь зүйтэй” гэсэн шийдлийн засгийн газар баг нь “Зөв, зүйтэй”, сөрөг хүчин нь “Буруу, үндэслэлгүй” гэх нь үндсэн баримтлал юм.
Кэйс дараах үндсэн бүрдэлтэй байна.
1. Хүрээ /засгийн газар/
2. Шалгуур /бүгд/
3. Зорилго /бүгд/
4. Тодорхойлолт /бүгд/
5. Аргумент /бүгд/
6. Няцалт /З.Г.Е.С.Б.И-ээс бусад илтгэл/
b. Шийдэл: Шийдэл гэдэг нь мэтгэлцээний сэдэв бөгөөд нотлогч тал нь шийдэлийг зөв хэмээн үзэх хэрэгтэй. Няцагч тал нь үндэслэлгүй, боломжгүй гэдгийг батлах үүрэгтэй. Шийдэл нь багуудад тэгш эрх, боломж бүхий байна.

Мэтгэлцээний шийдэл нь
1. Энгийн мэдэлгийн хүрээнд байх.
2. Олон улсын буюу бүс нутгын тулгамдсан асуудалыг хөндөх.
3. Цаг үеийн үйл явдал, мэдээ, мэдээлэлтэй холбогдох.
4. Энгийн үнэн бус байх.
Гэсэн шинжүүдийг өөртөө шингээсэн байх ёстой. Шийдэлийг
1. Бодолгын
2. Үнэт зүйлсийн
3. Нийлмэл гэсэн төрөлд хуваагддаг.
Шийдэл хэрэглэх тухайд Монголд 1998 онд зохиогдсон шийдлээр мэтгэлцсээр байна. Гэвч энэ шийдэлүүдийн зарим нь аль хэдийн 10 гаруй жилийн өмнө батлагдчихсан, энгийн үнэн болчихсон шийдэлүүд ч цөөнгүй байна. Мөн энэ нь мэтгэлцээнийг хөгжүүлэх бус ялахын тулд мэтгэлцэх сөрөг хандлагыг бий болгоод байгаа. Иймд мэтгэлцэгчид, шүүгчид, сургагч багш нарт зөвлөхөд шинэ шийдэлийг хэрэглэж дадах нь зүйтэй болов уу. Харин Дэлхийн бусад оронд Мэтгэлцээний Нэгдсэн Холбоонд нь шийдэл тусгай хороо ажилладаг юм. Шийдэл зохиох нь амаргүй ажил боловч энэ мөчөөс эхлэн бид шийдэлийг шинэчлэх, байнгын шинэ шийдэл хэрэглэх дадалд бэлтгэх ажлыг зохион байгуулах зорилго тавин ажиллана. Иймд та мөн өөртөө сонирхолтой шийдэл болохуйц шийдэлүүдийг бичгээр ирүүлэхийг уриалж байна. Мэтгэлцээнд бодлогын шийдэлүүд дээрх дурьдсанчлан хуучирдаг бол маргаантай байсан, байгаа, байсаар ч байх хуучирдаггүй шийдэлүүд ихэвчлэн үнэт зүйлсийн шийдэлүүд байдаг. Жишээ нь “Үнэн аз жаргалыг авч ирнэ гэдэгт итгэдэг” гэсэн шийдэл байна.

c. Нотолгоо: Нотолгоо бол ямар нэгэн шийдлийн үнэн болохыг түүнтэй холбоотой өөр нэг юмуу хэд хэдэн аргументээр дамжуулан батлах логик үйлдэл юм.
Нотолгоо нь: Түүний шийдэл /Тезис/, үндэслэгээ /аргумент/, нотолгооны хэлбэр гэсэн бүтэцтэй. Шийдэл бол нотлох ёстой бодомж мөн.
Аргумент гэдэг нь шийдэлийг нотлоход хэрэглэж буй үнэн бодомжууд.
Аргумент шийдэл хоёрыг хооронд нь холбож буй оюун дүгнэлтийн дараалал буюу логик арга нь нотолгооны хэлбэр мөн.
Нотолгоог шууд, шууд бус хэмээн ангилдаг.
· Шууд нотолгоо нь шийдлийн үнэн болохыг аргуметээс шууд гаргаж буй сэтгэхүйн үйлдэл.
· Шууд бус нотолгоо нь нотлох ёстой шийдлийн эсрэг сэдвийг няцааснаар уг шийдлийг үнэн гэж нотолдог арга юм./няцаалтын няцаалт/
d. Аргумент: Аргумент гэдэг үг нь англи хэлэнд Арцалдах, маргах, хэрэлдэх гэсэн утгатай байдаг нь мэтгэлцээн дэхь аргументээс эрс өөр гэдгийг дурьдах шаардлагатай. Аргумент бол бодомжоос мөрдөлгөө гаргах буюу бусдыг итгүүлхэд тулгуур болгодог бодол, үндэслэгээ тайлбарлал мөн.
Мэтгэлцээнд санаа бүхэн аргумент болж чадахгүй, аргумент бүхэн цогц санааг агуулсан байдаг.
Аргументэнд үнслэгээ болгож доорх зүйлсийг хэрэглэдэг.
1. Парактик баримт
2. Тодорхойлолт
3. Шинжлэх ухааны аксиом, афоризм
4. Шинжлэх ухааны онол хууль
e. Няцалт: Няцаалт бол нотолгоотой төсөөтэй боловч түүний эсрэг логик үйлдэл юм. Энэ нь тухайн шийдэл худал байна, нотлогдохгүй байна, эсвэл нотолгоо буруу байна гэдгийг үндсэлэж буй арга юм. Мэтгэлцээнд няцаалт өгөхдөө:
1. Шийдэлийг нь няцах /няцагч байр суурьнаас хандах/
2. Аргументийг шүүмжлэх
3. Хэлбэрийн буруу болохыг илрүүлэх.
f. Тодорхойлолт: Тодорхойлолт нь агуулгын хувьд үнэн байх ёстой төдийгүй мөн бүтэц хэлбэрийн хувьд зөв байх шаардлагатай. Өөр өөр хэлбэл тодорхойлолтыг хийхдээ дараах логик дүрмүүдийн шаардлагыг ханган биелүүлэх ёстой.
1.Тодорхойлолт нь тэнцүү хэмжээтэй байх ёстой.
2.Тодолрхойлолт нь өөртөө эргэж буцсан байж болохгүй.
3.Тодорхойлолтыг хоосон болон илэрхий бус ойлголтуудаар дамжуулан хийж болохгүй.
Парламентийн мэтгэлцээнийн тодорхойлолт энгийн, ойлгомтой байх шаардлагатай. Мэтгэлцээнд хэдэнч тодорхойлолт хийж болно. Гэхдээ зөвхөн тулгаар ойлголтуудыг нарийвчлан тайлбарлах нь мэтгэлцээний тоглолтыг илүү сонирхолтой бас логик сайтай болгодог юм.
g. Хүрээ: Хүний сэтгэлгээ хязгааргүй тул мэтгэлцээнд цаг хэмнэх зорилгоор хүрээ тогтоож өгдөг. Хүрээ гэдэг бол зааглаж, хязгаарлах логик үйлдэл юм. Энэ нь хүрээнээс гадуурх зүйлийг жишээнээс бусад сэдлээр дэвшүүлэхийг хориглоно гэсэн үг. Жишээ гэдэг нь харьцуулалт хийж батлах нэгэн арга юм.
Жишээ нь: “Монголд гэсэн хүрээлэл мэтгэлцээнд түгээмэл байдаг. Энэ хүрээний утгаар бол зөвхөн Монголыг ярих нь зүйтэй боловч бусад орны жишээн дээр Монголынхыг харьцуулж болно.” Зөвхөн Монгол Монголдоо үлдэж дангааршиж болохгүй биздээ.
Хүрээлэл бол засгийн газарын давуу эрх бөгөөд аль болох өөрт ашигтай байдлаар томъёолох хэрэгтэй. Гэвч хүрээлэлээр хэт хавчиж болохгүй. Энэ нь тоглолтыг үр дүнгүй, сонирхолгүй болгох бөгөөд мэтгэлцэгчийн ёс суртахуунд харшилна. Хэрэв та өөртөө итгэлтэй байвал сонирхолтой тоглолт гарахуйц хүрээлэл тогтоогоорой.
Хүрээлэлийг тоглох боломжгүй тогтоосон тохиолдолд сөрөг хүчнээс “Хүрээлэлд тоглох боломжгүй” гэсэн үндсэллээр шүүгчээс дүрмийн үе авч учир шалгаанаа тайлбарлана.
h. Тодруулгын үе: Тодруулгын үе гэдэг нь мэтгэлцээний илтгэлүүдийн дундуур илгэгчээс асуулт асуухыг хэлнэ. Тодруулгын үеийн саналыг илгэж буй илгэгчээс зөвшөөрөл хүсэн асуух эрхтэй болно. Жишээ нь: Тухайн үеийг авахдаа “эрхэм илтгэгчээ таниас тодруулын үе авж болох уу” хэмээн асуудаг. Мөн тодорхой давтамж, хугацаа, ёс зүйн хэмжээнд асуулт асууж хариулдаг. /Парламентийн мэтгэлцээний дүрмэнд тодорхой буй/
i. Дүрэмийн үе: Парламентийн мэтгэлцээний дүрмийг зөрчсөн тохиолдолд дүрмийн үеийг санал болгоно. Дүрмийн үеийг санал болгохдоо шүүгчид санал болгож тоглолтыг 20 секунд зогсоож Үндэслэл /дүрмийн заалт/, тодорхой баримтыг дурьдаж дүрмийн үеийг хэлэлцүүлнэ. Энэ үед шүүгч Үндэслэл, баримтыг авч үзээд шийдвэрийг гаргана. Жишээ нь“Эрхэм шүүгчээ таньд дүрмийн үеийг санал болгох гэсэн юмаа. Бид эсрэг багаа “хүрээлэл хэтэрсэн" гэсэн үндэслэлээр дүрэм зөрчсөн гэж үзэж байна. Манай тогтоосон хүрээлэл бол эдийн засгийн хүрээнд гэсэн чинь зөвшөөрсөн хэрнээ улс төрийн хүрээний асуудалыг аргумент болохуйц дурьдаж байна.” гэхэд шүүгч “дүрмийн үеийг үндэслэлтэй гэж үзэж байна. Дүрмийн үеийг тооцлоо” гэх мэтээр дүрмийг үеийг хэлэлцүүлдэг. /Парламентийн мэтгэлцээний дүрмэнд тодорхой буй/
j. Зэврэх: Мэтгэлцээний тэмцээн тогтмол зохион байгуулагддаггүй тул мэтгэлцэгчидийн форум алдагдсан байдаг. Энэ байдалыг мэтгэлцэгчид зэврэх гэдэг. Иймээс мэтгэлцэгчид нэгэн төрлийн оюуны спортоор хичээллэгсэд тул дасгал сургуулуулалт тогтмол хийх нь зүйтэй.
k. Цавчих: Мэтгэлцээний тэмцээний үед энэ үг ихээхэн хэрэглэгддэг. Тэмцээн ихэвчлэн хасагдах журмаар явагддаг тул нэг хожигдсон баг тэмцээнд үлдэх найдваргүй болдог. Энэ хасах, хасагдах гэдэг үгийг мэтгэлцээнд цавчих, цавчуулах гэдэг үгээр орлуулан хэрэглэдэг. Мөн хожих, хожигдох гэдэг үг гэж ч ойлгож болно.
l. Акуль: Мэтгэлцээнд 2-оос дээш жил тоглосон мэтгэлцэгчийг акул гэж нэрлэх нь бий. Гэвч энэ нь төдийлөн тохиромжгүй хэллэг юм.
m. Үхлийн зоо: Мэтгэлцээний тэмцээнд амжилт гаргасан 3-аас дээш баг нэг зоонд орохыг үхлийн зоо гэж нэрлэх нь буй. Гэвч ийм зооноос зугтах бус сайн багуудтай өөрсдийн оюун ухаан, мэтгэлцэх чадварыг уралдуулснаар танай баг илүү их хөгжих болно.