“Монгол омогшил”
Тиймээ, энэ үгийг сонсоход надад хамгийн түрүүнд “Би Монгол хүн шүү” гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирж байна.
Бид тэртээ 13-р зуунд Азийн цээжин дээр зогсоод үүнээс цааш газаргүй хэмээн ам бардам хэлж байсан эцэг өвгөдөөрөө бахархдаг ард түмэн.
Монгол улс шиг цэргийн зохион байгуулалтыг үүсгэж, дэлхийн талыг эзэлж байсан орон нэг ч байхгүй.
- Өгөдэй хааны үед анх шуудан холбоо үүссэн- Анхны усан флотыг байгуулсан
- Өөрийн гэсэн босоо бичигтэй гээд бидэнд өвөг
дээдсээс үүдэлтэй арвин их түүх, баялаг байна.
Энэ бүгд
• Монгол бардамнал
• Монгол бахархал
• Монгол омогшил юм.
Гэвч сүүлийн жилүүдэд бидний бахархах бахархалыг үгүй хийхийн тулд, түүхийг гуйвуулан бичих, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн уртын дуу, морин хуурыг минь харийн улсынх болгож, Монголын гэх тодотголтой үнэт зүйлсийг маань булаан авах харийнханы бодлого явагдаж байгаа нь нууц биш. Жишээ нь сая зун л гэхэд хөөмийг хятадууд өөрийн нэр дээр бүртгүүлсэн.
1.Үндэсний өв соёлоо хадгалж үлдэх тал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хувь хүн бүрийн оролцоо ч мөн чухал. Ядаж л залуучуудаа Hi биш Сайнуу гэж Монголоороо мэндэлж, Монголоороо сэтгэцгээе.
2. Монгол хүн гэдэг өөрийн үнэ цэнээ ухамсарламаар байна.
Энд бас нэг асуудлыг дурдмаар байна. Сүүлийн үед зарим нэг залуус маань эх орноо гоочлон, гадаадын өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулах болсон.
Магадгүй та амьдралдаа нэг удаа ч гэсэн бодож байсан уу?
Тэр Африкийн элсэн цөлд өлсгөлөн хүмүүсийн дунд төрөөд элс идэж байна гэж, эсвэл тэр Хятадын хэдэн тэрбум хүн дотор хөлсний тэрэг түрээд л хүн хүн царайчилж байна гэж. Магадгүй та ингэж бодсоны дараа амьдралыг арай өөрөөр харах байх.
Сая зун би БНСУ-д дэлхийн оюутны чуулга уулзалтад оролцоод ирсэн. Энэ үеэр нэг зүйл надад их хачирхалтай санагдаж байсан. Тэнд очоод уулзсан хүмүүсийн 70 хувь нь 1 зүйлийн талаар ярьж байсан.
/Солонгос улс 47 сая хүн амтай. Харин Монгол улс 2,6 хан сая хүн амтай. Гэтэл газар нутгаараа Солонгосоос 17 дахин их, доороо алттай гэж. Бүр УИХ-ын гишүүн нь Монголд ирэхдээ ярьж байсан. /
Үүнээс харахад өнөөдөр залуучууд маань бас нэгийг бодох цаг ирсэн нь харагдаж байна.
3. Монгол хүн тэр тусмаа залуучууд гэдэг бол Монголын нийгэмд цохилох зүрх нь байдаг.
Өнөөдөр Монголд их сургууль төгсөөд нэг ажилд ороход дунджаар 300000-ийн цалин авч байгаа. Мэдээж залуучууд маань амьдрал зохиогоод явахад тийм хангалттай биш байх лдаа. Гэхдээ жил бүр хэдэн мянган Монгол залуучууд гэр бүлээсээ хагацан байж, үр хүүхдээ орхин байж байр машины төлөө харь нутгийг зорьж байна. Үнэхээр харамсалтай сонсогдож байна. Энэ олон мянган залуучууд гадаадад биш Монголдоо, эх орондоо байсан бол хэдий хэмжээний зүйлийг хийж бүтээх байсан бол?
Өнөөдөр та бүхэн гадагшаа гараад үзэхэд хаа сайгүй л Хятад хоолны газар, Солонгос ресторан байна. Тэдний нутагт мөнгө хийх гээд залуус маань очоод байхад Монголд илүү боломж байна аа гээд тэд манайх руу зүтгээд байдаг. Уул нь бол эх орондоо байгаа бидэнд л их боломж байгаа.
Бид хэзээ ч өлсөж байгаагүй ард түмэн. Монголчууд маань эртнээс нааш Сайн хүн явснаа Муу хүн идсэнээ гэж ярьдаг.
Тэгтэл Хятад Солонгосчууд Өглөөний мэнд гэхийн оронд Хоолоо идсэн үү гэж мэндчилдэг.
Энэ нь тэд урьд нь олон жил өлсгөлөнд нэрвэгдэж байсантай холбоотой. Бид бол өлсөж үзээгүй ард түмэн шд. Жилийн жилд 5 хошуу малтайгаа л байсан.
Тэхлээр би түрүүн хэлсэн. Монгол хүн бол Монголын төлөө цохилох зүрх нь юмаа гэж. Энд яг одоо миний өмнө хэдэн арван залуучууд сууж байна. Би хэдэн арван зүрх Монголынхоо төлөө цохилж байна гэж харж байна.
Адольф Гитлер- энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгис хэрцгий хүн гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэвч өнөөдөр энэ хүнийг муулж байгаа нэг ч Герман хүн Германд байхгүйн. Жинхэнэ хүчирхэг Ари үндэстэнг бий болгоно хэмээн фашист буюу үндсэрхэг үзлийг төлөвшүүлж чадсан учраас.
Тиймээс эцэст нь хэлэхэд залуучуудаа “Монгол хүн” гэсэн үнэ цэнээ хадгалж, Монголоо гэсэн үндсэрхэг үзэлтэй байхыг уриалж байна.
Ìîíãîë ìºðººäºë
ªíººäºðõºí ºã뺺 áè “Îþóòíû ãóäàìæ”-íä íýãýí îþóòàíòàé òààðàëäààä àñóóñàí þì. Òàíû ìºðººäºë þó âý ãýæ?Ãýòýë “Áè íýã öîî øèíý íº¿òá¿¿êòýé áîëìîîð áàéíà” ãýâ. Áàñ ñóðãóóëèéí áÿöõàí æààë õ¿¿ãýýñ àñóóõàä “Òîì áîëîîä ìàø èõ ìºíãºòýé áîëìîîð áàéíà” ãýæ õàðèóëñàí. Õàðèí ãàäààäàä áàéãàà çàëóó÷óóäûí ìààíü ìºðººäºë íü áàéð ìàøèíòàé áîëîõ þì. Òà á¿õýí ñàíàæ áàéãàà áàéõ. Õýäýí æèëèéí ºìíº Ìîíãîë ìºðººäºë ãýýä ë èõ òîì ðåàëèòè øîó áîëæ áàéñàí áºãººä îëîí ÷ çàëóó õîñóóä îðîëöîæ áàéñàí. Òýìöýýíèé øàãíàë íü ãóðâàí ºðºº áàéð áàéñàí. Òýãýõýýð ýíý á¿ãäýýñ ¿çýõýä åð íü
Ìîíãîë ìºðººäºë ãýæ þó þì áý?
Ìîíãîë ìºðººäºë ãýæ æèðèéí íýã îþóòíû õýëñíýýð öîî øèíý íº¿òá¿¿ê ¿¿?
.Ýñâýë îëîí ìÿíãàí çàëóó÷óóäûí ìààíü ãàäààä ÿâàõ áîëñîí ãîë øàëòãààí áàéð ìàøèí óó?
Ýñâýë òýð ðåàëèòè øîóíû øàãíàë áîëñîí 3 ºðºº áàéð óó?
Ýñâàë òýð áÿöõàí æààëûí õýëñíýýð èõ ìºí㺠¿¿?
Ýíý á¿õýí æèíõýíý Ìîíãîë ìºðººäºë ìºí ãýæ ¿¿?
ªíººäºð áèäíèé àìüäàð÷ áàéãàà íèéãýì, áèäíèé àìüäðàë èéì ë áàéíà. Áèä ýíý áàéäàëòàéãàà ýâëýðýõ ¸ñòîé þì óó?
1. Áèä Ìîíãîë õ¿íèéã õºãæ¿¿ëìýýð áàéíà.
Ñ¿¿ëèéí æèë¿¿äýä Îþóòîëãîé, òàâàí òîëãîé ãýýä ë èõ ÿðèãäàõ áîëñîí. Õºãæëèéí ãàðö, Ìîíãîëûí èðýýä¿é ãýýä ë. Ãýõäýý íàäàä ýíý á¿ãä ñîíèí áèø. Îþó òîëãîé áèø îþóíëàã òîëãîé íü ÷óõàë áàéíà. Àëèâàà óëñ îðíû õºãæëèéí ãàðö íü ÷àäâàðëàã çàëóó óäèðäàã÷èä áàéäàã. Áàéãóóëëàãàä õ¿ðòýë õ¿íèé íººöèéí áîäëîãî ñàéí ÿâàãäâàë òóõàéí áàéãóóëëàãà ýð÷ õ¿÷òýé àæèëëàæ, öààøèä áàòòàé îðøèí òîãòíîäîã. Æèíõýíý Ìîíãîë õ¿íýýñ æèíõýíý Ìîíãîë ìºðººäºë òºðºí ãàðíà. Àëèâàà öàã ¿åä ò¿¿õýí ãàéõàìøãóóä ìºðººä뺺ñ óðãàí ãàðäàã. ̺ðººäºëòýé áàéæ àãóó àìæèëòàíä õ¿ðíý.
2. Áèä Ìîíãîë óëñàà õºãæ¿¿ëìýýð áàéíà.
Ìàíàé Ìîíãîë óëñ äýëõèéí îðíóóäòàé õàðüöóóëàõàä àðâèí èõ ò¿¿õ áàÿëàãòàé. Ãýâ÷ õºãæëèéí ò¿âøèí㺺𺺠òèéì ÷ äýýã¿¿ðò îðäîãã¿é. Óëñ îðîí îðøèí òîãòíîõûí ¿íäýñ íü ãàçàð þì ãýæ àãóó Õ¿íí¿ ã¿ðíèé ýçýí õààí Ìîäóí Øàíþ õýëæ áàéñàí. Òýãâýë 21-ð çóóíä óëñ îðîí îðøèí òîãòíîõûí ¿íäýñ íü ãàçàð íóòãèéí çýðýãöýý àðä ò¿ìýí, òýð òóñìàà çàëóó÷óóä þìàà ãýæ áè õýëìýýð áàéíà. Èõýíõ çàëóó÷óóä ºíººäºð ìºðººäºëòýé, çîðèëãîòîé áàéõàä áàñ íèéãìèéí áàéäëààñ øàëòãààëààä ìºðººäºëã¿é, çîðèëãîã¿é çàëóóñ îëøèðîõ õàíäëàãàòàé áàéíà. Ýíý ë áàéäëûã áèä ºíººäºð ººð÷ëºõ õýðýãòýé áàéíà.
Òèéìýýñ æèíõýíý Ìîíãîë ìºðººäºë ìààíü Ìîíãîë óëñàà õºãæ¿¿ëýõ ÿâäàë þì. Çàëóó÷óóäàà á¿ãäýýðýý ìºðººäºëòýé áàéöãààÿ, ̺ðººäºëòýé áàéæ çîðèëãîòîé áàéíà, Çîðèëãîòîé áàéæ çîðüñîíäîî õ¿ðíý.
Íýã ë ºäºð Ìîíãîë óëñ ýäèéí çàñàã, ñî¸ëîîðîî äýëõèéä òýðã¿¿ëæ, áèä á¿õýí áàÿí ÷èíýýëýã àìüäàð÷ óëñ îðíûõîî æèíõýíý ýçýí íü áîëîõ ¸ñòîé ãýñýí áèäíèé ìºðººäºë áèåëíý ãýäýãò áè èòãýæ áàéíà.
Ýíý áîë ìèíèé ìºðººäºë
Ýíý áîë áèäíèé ìºðººäºë
Ýíý áîë Ìîíãîëûí ìºðººäºë þì.
Хорин нэгдүгээр зууны Монгол цэрэг
Азийн цээжин дээр соёмбот тугаа намируулж, дэлхийд дуурсагдах өрлөг их түүхтэй, эртний их гүрний голомтыг сахиж үлдсэндээ “Монгол” хэмээн омогшдог тусгаар тогтносон Монгол улсын сүр хүч нь өнөө цагийн Монгол цэргүүд юм аа
Аливаа улс орон оршин тогтнохын үндэс нь тэр орны батлан хамгаалах хүчин чадалдаа байдаг бол улс орны сүр хүч нь цагийн урсгалд хараа цавчдаггүй, сэрэмж алддаггүй, эх орон, ард түмэн, хил хязгаараа хамгаалдаг цэрэг эрчүүддээ байдаг юм .
Одоогоос хэдэн зууны тэртээ ард түмэндээ дэлхийн эзэн суудлыг авчирч өгсөн их эзэн Чингэс хааны морьт цэргүүд өнөө цагийн Монгол цэргүүдийн өвөг дээдэс юм аа. Монголчууд, монгол цэргийн дэлхийн түүхэнд бүтээсэн юм их. Өнгөрсөн босоо зуунуудын тоос нь хүртэл түүх өгүүлэх бахархал ихтэй ч, цагийн салхинд он жилийг өртөөлөн мандан бадарч, гандаж бутарч,сэргэж явсан ч үе үеийн Монгол цэргийн залгамж эдүгээ хүрч 21-р зуунтай золгожээ.
Нэн саяхан буюу социализмын үед монгол цэргүүд нь улс орноо хамгаалахын зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалтанд ажиллаж, барилга барьж, тариа тарьж, мал маллаж цэргийн гурван жилийн албаа хаагаад төрсөн нутагтаа эргэн очдог заншилтай байв. Социализмын энэ үед Монгол цэргийн үнэлэмж, нэр хүнд, ард түмний дунд одоо үетэй харьцуулахад сулавтар байсан нь тэр цагийн нийгмийн гажилттай холбоотой байсан байна, Би нэг жишээ татья. Төв аймагт нэг малчны хүүхэд гэрийхээ гадаа цэрэг явж байхыг хараад “ээжээ, хүн биш цэрэг байна” гэж хэлж байсан удаатай гэдэг, Энэ нь нэг талаас социализмын үед зарим нэг хүмүүс цэрэг эрсээ дээдэлдэггүй байсныг харуулах боловч нөгөө талаас улс орны тусгаар тогтнол алдагдаж, дээдлэх юмаа гээж байсан нийгмийн гажуудлыг харуулж байгаа хэрэг юм.
1990 оноос ардчилсан хувьсгал ялж, нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөнөөр Монгол орны батлан хамгаалах систем, цэргийн зохион байгуулалтанд эрс өөрчлөлт орсон юм. Монгол хүмүүс эрх чөлөөтэй болж дэлхий бүхэлдээ бидэнд нээлттэй боллоо.
Урьд үеэсээ зууны ялгаатай, эрх чөлөөтэй өнөө цагийн Монгол цэргүүдийн хараа нь алс, мэдлэг нь арвин, хүрэх газар нь хол оо.
Тусгаар тогтнолоо дээдэлдэг монголын ард түмэн улс орноо хил хязгаартай нь амь биеэрээ хамгаалж яваа цэрэг эрчүүдээ дээдэлж, тэднээрээ бахархах ёстой.
Орчин цагийн монгол цэргүүд эх орноо хамгаалахын зэрэгцээ дэлхий дээр энх тайвныг сахиулах үйл хэрэгт биечлэн оролцож, алс холын Америк болон дэлхийн бусад орны цэргүүдтэй мөр зэрэгцэн алхаж цэргийн эрдэмд боловсорч, Монгол орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, соёмбот тугаа өргөсөөр явна. Энэ бол хорин нэгдүгээр зууны Монгол цэргүүд ээ.
Өнөө цагт Монгол цэргийн үүрэг хариуцлага, эрдэм чадал, хүрээлэл өндөрссөнтэй холбогдон Монгол цэргийн үнэлэмж урьд үеийнхээс үлэмж дээшилж, нэр хүнд нь өссөөр байна.
Холдож болохгүй газар нутаг гэж байдаг нь
Монгол эх орон буюу
Хольж сольж болохгүй соёл гэж байдаг нь
Монгол эх хэл буюу
Хойш тавьж болохгүй алба гэж байдаг нь
Монгол цэргийн алба буюу. . .
Тиймээ, цэргийн алба бол алба албаны дотроос хамгийн чухал нь, цэрэг эрс бол хүмүүс хүмүүсийн дотроос хамгийн дээд нь юмаа.
Дэлхийн талыг байлдан дагуулж, захирч явсан их эзэн Чингис хааны хөх толботой Монгол цэргүүдийн олон зууны залгамж үргэлжлэл, судсаар нь тэдний Монгол цус гүйж байгаа өнөө цагийн Монгол цэргүүд шинжлэх ухаан, мэдээллийн эрэн зуун, глобалчлалын эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо газар шороо, хил хязгаар, тусгаар тогтнолоо хамгаалж явна. Энэ бол хорин нэгдүгээр зууны Монгол цэргүүд ээ.
Тиймээ, Соёмбо нь намирсан тугтайгаа улс орон минь амгалан байна.
Тэнд Монгол цэргүүд хамгаалж байгаа.
Тиймээ, Багана нь эрийсэн хилийн тэнгэр нь цэлмэг сайхан байна.
Тэнд Монгол цэргүүд манаж байгаа.
Тиймээ, Монгол төрийн дуулал агаар эзэгнэн эгшиглэж байна.
Тэнд Монгол цэргүүд оршиж байгаа.
Энэ бол хорин нэгдүгээр зууны Монгол цэргүүд ээ.
Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол...
Бусдын хараат Монгол орон, боол мэт болсон Монгол хүмүүсийг би төсөөлөн харж байна. Ямар аймшигтай дүр зураг харагдаж байгааг үгээр илэрхийлэхэд ч үг багадахаар хэцүү цаг үе хэрвээ оршиж байх ахул:
Монгол хүмүүс дуртай газраа явах эрх чөлөө байхгүй, тушаатай адгуус адил, Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, нийгэм нь хүмүүсийн амыг үдчихсэн, хүний сонсох зүйл хязгаартай, зөвхөн нэг талыг барьж социализмыг магтан дуулсан мэдээлэл гаарч, худлаа юмыг мянган удаа давтан ярьвал үнэн болдогийн үлгэрийг санагдуулна. Хүн бүхэн өмч хөрөнгөтэй байх эрх чөлөө нь хязгаарлагдаад, нийгмээсээ алгаа тосоод сууж байгаа гуйлгачин болж, “орон бүхний хөл нүцгэнчүүд нэгдэгтүн” гэсэн уриа лоозон бурхан адил шүтэгдэнэ.
Хүн хүссэн ажлаа хийж амьдралаа дээшлүүлэх эрх чөлөө хязгаарлагдан, дээрээс хувиарлаж өгсөн ажлын талбарт нутаг заагдан аж төрнө.
Ашгаасаа алдагдал нь хол давсан социалист нийгмийн золиос болж шийтгүүлж аж төрж байгаагаа үл олж харах хөөрхий малчид хоттой хониноосоо хоол гаргах мэдэлгүйдээ даргын гар харж зөвшөөрөл хайж сумын төв рүү шогшицгооно. Зуд болсон ч мал үхүүлэх эрх тэдэнд байхгүй болохоор ялтай мал гэж шогширцгооно. Ачааны хүндийг нуруундаа үүрч яваа тэднийг харахад их далайд живж сүйрэх тавилантай “Социализм” хэмээх хөлөг онгоцыг залж тогтоон түр саатуулах мэт ээ. Нутаг хошуунаасаа хол явж, нүд тайлаагүй тэд маань “Коммунизм”-ын үед хот хөдөөгийн ялгаа арилна гэсэн номлолын эргэлзээтэй болохыг биеэрээ батлах мэт хотоосоо дэндүү алсран оршицгооно.
Аугаа түүхтэй, бахархах юмтай Монгол хүмүүс энэ сохор нийгэмд Монгол түүх, эзэн хаад, суут Чингис хаанаа хүртэл үгүйсгэж, бусдын соёлыг сохроор даган хуулбарлаж амьдарцгаах нь нийгмийн золиос болсныг гэрчилнэ.
Монгол үндэсний гэж бахархах юм бүхнээ гээж, шүтэж бишрэх, дээдэлж хүндлэх юмгүй болж, үндэсний цагаан сараа ч хийж чадахгүй, улс орон бусдын эрхшээлд, хүн зон нийгмийн эрхшээлд тарчилж байх нь юутай гутамшиг.
Түүхэндээ Чингэс хааныг төрүүлсэн энэ агуу газар нутгийн ард түмэн дотроос энэ бурангуй нийгмийн алдаа завхарлыг ухаалгаар олж харж, өөрчлөлт хийхийн төлөө цогтой тэмцэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж улмаар бүх ард түмнийг хамарсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахын төлөө тэмцэл хөдөлгөөн өрнөж байх юм.
Угаасаа нийгэм нь тогтолцооны гажуудалтай, хүний эрхийг уландаа гишгэсэн энэ нийгмийн эдийн засаг нь сүйрээд, улс орон ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэж, оршиж байх аргагүй болсон байна.
За ингээд эссэгээ өндөрлье.
Би 1992 онд төрсөн, тусгаар тогтносон Монгол орны эрх чөлөөтэй иргэн. Монгол оронд ардчиллыг авч ирсэн ардчилсан хувьсгалын партизануудаар бахархдаг.
Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
Ардчилал мандтугай.
Байгалиа хамгаалья
Бидний оршин байгаа энэ дэлхий ертөнц болон хүн төрөлхтний гарал үүслийг янз бүрээр тайлбарладаг.
• Шашин• Философи
• Түүх
• Палентлог
• Геологи гэх мэт.
Эдгээр тайлбар онолуудаас аль нь яг үнэн юм бэ гэдгийг бид сайн мэдэхгүй ч гагцхүү хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхлэн байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотойгоор хөгжсөөр өнөөгийн энэ түвшинд хүрсэн гэдэгт хэн ч маргахгүй байх.
Монголчууд бид дэлхийн талыг эзэлчихээд гадаад далайн эрэг дээр алсыг ширтэн үүнээс цааш газар үгүй хэмээн ам бардам хэлж байсан. Их эзэн Чингис хаанаараа, Их Монгол улсаараа бахархах дуртай ард түмэн. Манай Монголчууд эртнээс нааш байгаль дэлхийдээ санаа тавьдаг цэцэн ухаантай хүмүүс. Түүний илрэл нь одоо ч гэсэн ашиглагдсаар байгаа Их Засаг хууль юм.
Дэлхийн талыг эзэлсэн бидний өвөг дээдэс зөвхөн дайнч байгаагүй. Бүхий л хүн төрөлхтөн юуны тулд хоорондоо тэмцэлдэж байсан юм бол? Гагцхүү эх орон, газар нутаг, тэдний оршин байгаа байгаль орчны төлөөх тэмцэл байсан. Тиймээ, Байгаль бол хүний амьдралыг тэр чигээр нь агуулж байдаг үнэлж баршгүй нандин зүйл юм. Тиймээс эрт дээр үеэс бидний өвөг дээдэс байгалиа хайрлан хамгаалж, түүнийгээ тахин шүтэж, хэрэгтэй гэж үзвэл амиа ч өгсөөр ирсэн. Үүний тод илрэл нь Хүннү гүрний их хаан Модун Шанью “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж айлдсан байдаг.
Алдарт Их Засаг хуулинд:
• Эх нутаг, түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах
• Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах
• Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах
• Усыг бүх талаар хамгаалах, цэвэр ариун байлгах
• Ан амьтныг хайрлаж хамгаалах, үл егүүтгэх
Өвөг дээдэс минь энэ мэт байгалиа эрт дээр үеэс хамгаалж ирсний улмаас Монгол улсын газар шороо онгон дагшинаараа бидний үед хүрч ирсэн. Гэтэл сүүлийн үед хүн төрөлхтөн, тэр дундаа Монголчууд маань байгальруугаа шуналын сэтгэлээр дайрах болсон нь нууц биш. Үүнээс болж л хэд хэдэн тулгамдсан асуудлууд үүсч байна.
• Уур амьсгалын дулаарал
• Цэнгэг усны хомсдол
• Цөлжилт
• Ойн хомсдол
• Биологийн төрөл зүйлийн мөхөл гэх мэт.
Эрүүл байгаль Монголын, бас дэлхийн ирээдүй. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Эрт цагаас нааш эрүүл байгалиа түшиглэн амьдарч ирсэн Монгол хүн та өөрөө л хамгийн чухал баялаг мөн. Заримдаа хүмүүсээс асуух юм. Та эх орондоо хайртай юу? Хайртай.
Та байгаль эхдээ хайртай юу? Хайртай л гэж автоматаар хариулдаг. Гэвч амьдрал дээр шал эсрэгээрээ байдаг. Хамгийн наад захын жишээ нь гэвэл бохь, чихрийн цаасаа гудамжинд хаяна. Мөн цэцэг навч хамаагүй тасдана. Голд машин хувцсаа угаана. Маш олон зүйл бий.
Гагцхүү байгалиа хамгаалахад хувь хүний ухамсар л хамгийн чухал юм.
Монгол зөн олон минь “Нэг мод тарихад 1000 бурхан бүтээсэнтэй тэнцдэг” хэмээн ярьдаг. Маш үнэн үг юм.
Бид мод тарьснаар ой модны усталт, ундны усны хомсдол, цөлжилт, агаарын бохирдол зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдэж болно. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Мод тарьцгаая” хэмээн ерөнхий сайд байхдаа Ногоон Хэрэм хөтөлбөрийг санаачилж байсныг та бүхэн мэднэ. Одоо ч гэсэн ерөнхийлөгч маань байгаль хамгаалах асуудалд анхаарлаа хандуулах байх.
Би Монгол улсынхаа иргэний хувьд
Нийгмийн нэг субьектын хувьд
Төрийн удирлагаар сурч буй оюутны хувьд Экологи, байгаль хамгааллын асуудалд төрөөс дорвитой арга хэмжээ авч, Засгийн газраас бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
• Уул уурхайн компаниудад 100 хувь нөхөн сэргээлт хийлгэх талаар ашигт малтмалын хуульд заалт оруулах
• Айл, аж ахуйн нэгж бүр хажуудаа мод тарих
• “Бүх нийтийн экологийн боловсрол хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх
Өвөг дээдсээс бидэнд уламжлагдан үлдээсэн эрүүл байгалиа энэ хэвээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм. Тиймээс хүмүүс ээ, байгалиа хамгаалахад хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулцгаая.
Ардчиллын үнэт зүйлс
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө нэгэн зүйлийг асууя. Та бүхэн өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа вэ?
Бид эгэл жирийн Монгол хүнБид ардчилсан нийгэмд амьдарч байгаа ардчилсан Монгол хүн
Тиймээ, би ардчилсан нийгмийн үнэт зүйлийн талаар ярих гэсэн юм.
Ардчилал гэж чухам юу юм бэ? Үүнд хүн бүр тодорхой хариултыг өгдөг. Миний ойлгосноор бол ардчиллын үнэт зүйлс нь
1. Эрх чөлөө2. Тэгш эрх
3. Шударга ёс юм.
Ардчилал Монгол оронд бүрэн төгс ялсан гэж би хувьдаа үздэггүй. Аливаа нийгэм өөрчлөгдөж, дараагийн нийгэмд шилжихэд тодорхой үеийг туулдаг. Миний үзэж байгаагаар Монгол орон шилжилтийн үедээ явж байна. Америкт Ардчилал хөгжөөд 200 жил болж байхад, Монголд Ардчилал хөгжөөд 20 жил болж байна.
1. Эрх чөлөө гэж юу юм бэ?Эрх чөлөө гэдэг бол өөрийн эрхийн хүрээнд амьдрахын нэр. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Бусдын эрхэнд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж, дураараа авирласан хэрэг болно.
2. Тэгш эрх гэж юу юм бэ?Хууль хүн нэг бүрт тэгш үйлчлэх ёстой. Төрийн үйлчилгээ хүн бүрт тэгш очих ёстой. Тэгш эрх гэж барианд түрүүлж орох биш, барианд зэрэг орохыг хэлнэ. Барианд түрүүлж орох биш, барианд зэрэг ордог. Энэ л жинхэнэ нийгмийн ардчилал юм. Ийм л ардчилал бидэнд хэрэгтэй байна.
3. Шударга ёс гэж юу юм бэ?Аливаа нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурладаг.
Өнөөдөр шүүхийг хэн шүүх вэ?
Өнөөдөр удирдагчийг хэн удирдах вэ?
Өнөөдөр шүүхийг шүүх л шүүнэ.
Өнөөдөр удирдагчийг удирдагч л удирдана.
Үг бол сэтгэлийн толь гэдэг.
Үг хэлнэ гэдэг сэтгэлээ тусгана гэсэн үг юм.
Ингээд би энэ ардчилсан нийгэмд үгээрээ бас сэтгэлээрээ уралдаж, үзэл бодлоо илэрхийлсэндээ баяртай байна.