Элсэн дээрх мөр
Нэгэн удаа би зүүд зүүдлэв. Тэр зүүдэндээ нэгэн элсэн дээр би алхаж явах ба харин хажууд нь Бурхан явж байх аж. Тэнгэрт түүний туулсан амьдралын дүр зургууд дүрслэгдэн харагдах ба дараа нь элсэн дээр хоёр хүний мөр байхыг тэр ажиглав. Нэг нь түүнийх, нөгөө нь бурханых. Түүний өмнө амьдралынх нь хамгийн сүүлчийн зураглалууд харагдаад дуусахад тэр элсэн дээрх мөрийг эргэж харав. Тэгээд түүний амьдралын ихэнх хэсэгт зөвхөн ганцхан мөр байгааг олж харав. Түүнээс гадна энэ нь түүний амьдралд хамгийн хүнд хэцүү цаг үе байсан гэдгийг анзаарав. Тэр их гуниглаж бурханаас ингэж асуув.
Хэрэв таны замаар явбал та намайг орхихгүй гэж та хэлээгүй гэж үү. Миний анзаарснаар миний амьдралын хамгийн хэцүү цаг үед элсэн дээр ганцхан л мөр харагдаж байна. Таны туслалцаа хамгаас их хэрэгтэй байхад та яагаад намайг орхидог байсан бэ? Бурхан ингэж хариулав. Миний хонгорхон хүүхэд минь, би чамд хайртай. Би чамайг хэзээ ч орхихгүй. Чиний амьдралын зовлонтой бөгөөд сорилттой тэр мөчид чинь ганц л мөрний хээ харагдаж байгаа нь үнэн. Учир нь тэр хүнд цаг үед би чамайг гэр дээрээ тэвэрч явж байсан юм гэжээ.
Гутал
Нэг өдөр Ганди галт тэрэгний шатаар алхан орох гэж байтал түүний өрөөсөн гутал сугаран төмөр замруу унав. Залуу гутлаа буцааж авах гэж байтал галт тэрэг хөдлөв. Ганди тайвнаар нөгөө гутлаа тайлан түрүүчийн гутал руугаа шидэхэд түүний найз нөхөд нь гайхан:
- Яагаад тэр түүнийг хийх болов гэж зорчигч хүн асуув. Харин Ганди инээн: “Зам дээр хэвтэж байгаа тэр гутлыг нэг ядуу хүн авна биз. Мэдээж тэр хүн хосоор нь хэрэглэх хүсэлтэй байна биз дээ” гэж хариулав.
Түр зуурын зугаа цэнгэлийн үр дүн
Би хорь гаруй настай. Өнгөрсөн зун хайр дурлалын хагацсан зүрх сэтгэлээс шаналан далай руу явж амарсан билээ. Тэнд нэгэн аятайхан залуутай танилцан бид хоёр долоо хоногийн туршид янаг амрагийн харьцаатай байлаа. Би буруу зүйл хийж байгаагаа ойлгож байсан. Намайг явахад Жорж надаас утасны дугаар аваад холбоо барина гэдгээ амалсан. Тэр утасдаагүй бөгөөд би хоёр сарын дараа жирэмсэн болсноо мэдсэн юм. Үүнийг Жоржид хэлэх ёстой гэж би шийдээд түүний утасны дугаарыг арайхийн олоод шинэ оны дараахан түүнрүү утасдав.
Түүний хоолой өвөрмөц болохоор би түүнийг утсаа авахад нь л танив. Гэвч тэр маш бүдүүлэг авир гаргаж, намайг утасны номер андуурчээ гээд утсаа тавьсан учраас би түүний хүүхдийнх нь талаар хэлж чадаагүй юм. Эбба надад тэр хүнээс ямар ч санхүүгийн туслалцаа хэрэггүй, санхүүгийн боломж надад бий зөвхөн хүүхдийнх нь л талаар Жоржид хэлье гэж бодсон юм. Хүүхэд удахгүй төрнө. Эмэгтэй хүүхэд төрүүлэх магадлалтайг ЭХО-гийн аргаар үзүүлж байв.
“Энэ зөвхөн чиний л хүүхэд болог. Жорж түүнээс тэртэй тэргүй татгалзана” гэсэн бодол надад орж ирэв. Гэвч өөр нэгэн хоолой “Түүнд хэл, яахаа өөрөө шийдэг” гэж хэлэх шиг болов. Түүнээс гадна охин маань том болоод эцгийнхээ тухай асуувал яах вэ гэж айх юм. Жорж эцэг болж чадах хүн биш учраас би л охиндоо юу ч хэлэхгүй байсан нь дээр болов уу. Эбба, надад туслаач. Миний сэтгэл бодол хоёрдоод байна. Гэвч түүнд хэлэх ёстой.
Амьдрал бол авралын үнэтэй
Нэгэн хүн далайд сэлж байсан хүүг аюултай далайн түрлэгээс аврахын тулд азаа туршжээ. Тэр хүүхэд аймшигтэй ослоос аврагдсаны дараа тэр хүнд хандан “Амийг минь аврасан танд их баярлалаа” гэж хэлжээ. Тэр хүн хүүгийн нүд рүү хараад ийн өгүүлжээ. “Зүгээр ээ хүү минь. Зөвхөн чиний амьдрал авралын үнэтэй байсан юм шүү гэдэгт итгэж яваарай” хэмээжээ.
Дахин босоорой
1988 оны Сөүлийн олимпоос боксын дунд жинд алтан медаль авсан Ким Гуан Сон 1984 оны Лос Анжелосын олимпод Солонгосын боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж байжээ.
Тэр үед түүнийг алтан медаль авна гэж найдаж байлаа. Харин харамсалтай нь эхний тэмцээнд ялагдал хүлээж дэвжээг орхихоос өөр аргагүй болжээ. Тэр шүд зуун 4 жилийн турш нөр их хичээл зүтгэл гаргасны эцэст Сөүлийн олимпоос алтан медаль авчээ.
Бид алдаанаас олон зүйл сурдаг. Алдаа хийхээс бүү ай. Алдаанаас айдаг хүн дахин босох хүчгүй байдаг.
Ном уншдаг улс
Автомашины хаан гэж нэрлэдэг Генри Форд залуудаа долоо хоногт 20000 төгрөгний цалин авдаг жирийн албан хаагч байжээ. Харин тэр орлогынхоо 10/1-ээр үргэлж техникийн холбогдолтой сэтгүүл худалдаж авдаг байжээ. Түүнд тэдгээр сэтгүүлээс өөр эд хөрөнгө гээд байх юм байдаггүй байсан гэдэг. Тэр ингэж ном уншиж байхдаа техникийн талаар их мэдлэг, ухааныг олж аван улмаар автомашины хаан болсон юм.
Бас агуу нээлтийг хийсэн Эдисон ч багадаа мөнгөнийхөө бараг ихэнхээр нь шинжлэх ухааны холбогдолтой ном болон туршилт хийх материал худалдан авч, судалгаандаа хэрэглэж байсан гэдэг. Маш их зүйл уншиж, туршилт хийснээр эцэст нь агуу нээлтийн эзэн болжээ.
Нэг олдох насандаа ямар нэг зүйл биелүүлэхийг хүсч байвал ном их унших хэрэгтэй. Ялангуяа төлөвлөсөн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд түүнтэй холбоотой номыг их унших ёстой. Номонд агуулагдаж байгаа үнэн ба мэдлэгийг өөрийн болгож авбал амжилтанд зайлшгүй хүрэх болно.
Африк ба гутлын бизнес
Нэгэн гутлын компани Африкт гутал экспортлохоор худалдааны бодлого боловсруулжээ. Тэгээд хоёр ажилтнаа тийш явуулж, зах зээлийн судалгаа хийлгэсний дараа тэд тус тусдаа ийм тайлан өгчээ. Нэг нь “АФрикийн ихэнх хүн хөл нүцгэн явдаг учраас гутал нийлүүлбэл эвгүй санагдаад бүгд тайлж хаяна” гэж экспортыг боломжгүй гэж тайлагнав.
Харин нөгөө нь “Бидний нийлүүлэлтийн зах зээл нээлттэй байна. АФрикийн хар арьстан дунд гутал өмссөн хүн бараг байхгүй учраас тэдэнд гутлын ашиг тусыг мэдүүлж, худалдааны нарийн арга тактикийг боловсруулбал Африк бидний хамгийн том зах зээл болно ” гэж хэлжээ.
Бидний өмнө ямар нэгэн ажил тулгарах үед бид өөдрөг ба гутрангуй хандлагын аль нэгийг сонгох болдог. Амжилтыг хүсч байвал амжилт олно гэсэн үзэл бодолтойгоо нөхцөл байдлыг шийдвэрлэж, ирээдүйг урьдчилан тооцож, өөдрөг үзэл бодолтой байх хэрэгтэй. Энэ хоёр ажилтай шиг тус бодлын зөрүү нь амжилт алдааг тодорхойлно. Магадгүй нэг ажилтан нь өөдрөг үзэл бодлоор, нөгөө ажилтан нь гутранги үзлээр ажилд хандаж ирсэн байх л даа. Мэдээж хоёр ажилтны хэнийх нь бодол зөвийг түр тавиад энэ нь боломжтой юу, боломжгүй юу гэдгийг бодох нь зүйтэй.
Тэсвэр
Нэгэн залуу өндөр хэргэм тушаалд томилогдож алс хол явах болсон тухай Хятадын үлгэр байдаг. Түүнийг гарган өгч байх замдаа найз нь өндөр хэргэм тушаалд ажиллахын тулд тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэхэд залуу:
Тэсвэртэй байлгүй яах вэ гэж хариулжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа найз нь: Өндөр хэргэм тушаалтай байхын тулд ямар ч байсан тэсвэртэй байх хэрэгтэй шүү гэж давтаж хэлэхэд залуу: Тэсэлгүй яах вэ тэсвэртэй байна гэж хариулав. Цааш жаахан явж байгаад дахин 3, 4-н удаа тэсвэртэй байх хэрэгтэй хэмээн хэлж гэнэ. Магтаалыг ч гэсэн 3 удаа сонсоход дургүй хүрдэгтэй адил зөвлөгөө сануулгыг 4 удаа сонсоод нөгөө залуу уурлажээ. Тэгмэгц найз нь “Найз минь намайг 4 удаа хэллээ гээд уурлах ямар хэрэгтэй юм бэ? Тэвчээр гэдэг чинь ийм л хэцүү зүйл юм шүү дээ” гэжээ.
Хүмүүс тэсвэрт ч гэсэн хэмжээ байдаг гэдэг. Гэтэл тэвчээрийн хэмжээнд баригдалгүй эцсээ хүртэл тэсэхийг л жинхэнэ тэсвэр гэдэг ажээ.
Гурван янзын асуулт
Нэрт зохиолч Толстойн “Гурван янзын асуулт” гэдэг тууж байдаг. Нэг хаан амьдралдаа тайлж чадахгүй 3 янзын асуултынхаа хариултыг олохын тулд ариун хүн болох ивээлт хүн дээр очжээ. Хаан ивээлт хүнээс:
- Бүх зүйлд тохирсон хугацаа хэзээ вэ?
- Ямар хүн хамгийн чухал вэ?
- Дэлхийд хамгийн чухал ажил юу вэ? гэж асуужээ.
Гэтэл ивээлт хүн юу ч хариулсангүй газраа хагалж байв. Гэнэт ойгоос шархадсан нэг залуу гарч иржээ. Хаан өөрийн хувцсыг урж шархыг боож өгөөд чадах чинээгээрээ сувилав.
Харин тэр залуу нь хаанд үргэлж атаархдаг, хааныг үзэн яддаг түшмэл нь байжээ. Залуу хааны халамжинд сэтгэл нь уярч, үзэн ядсан сэтгэлээ орхиж, итгэлтэй сайн түшмэл болно гэж тангараглажээ.
Хаан дахин ивээлт хүнээс гурван янзын асуултынхаа хариултыг асуув. Ивээлт хүн хариулт аль хэдийн ил байна гээд “Дэлхийн хамгийн чухал үе дөнгөж сая болж өнгөрлөө, Хамгийн чухал хүн бол таны харж байгаа ухаарч буй хүн юм, сүүлчийн хамгийн чухал ажил бол энэ таны түүнд хандаж халамжлан бүхнээ чадах чинээгээрээ зориулж байгаа хайр юм” гэжээ.
Урам зориг
Альберт Эйнштэйн ХХ зууны суут эрдэмтэн юм. Харин түүний оюутан ахуй цагийг харахад суут авьяастан болно гэж төсөөлөх аргагүй байв.
Ахлах сургуулийн хувийн хэрэгт “Энэ сурагч ямар ч хичээл хийсэн амжилт олох магадлал тун бага” гэж тэмдэглэжээ.
Ээж нь дүнгийн хүснэгтийг үзээд “Хүү минь чи бусад хүүхдээс онцгой өөр юм. Чи бусадтай яг адилхан байвал суут хүн болж чадахгүй шүү дээ” гэж сэтгэлээр унасан хүүгээ тайвшруулан урам хайрлажээ.
Түүний гоц авьяасыг олж хараагүй багшийнх нь хатуу үнэлэлт ээжийнх нь өгсөн урам зоригоор солигдож, Эйнштэн өөрт заяагдсан авьяасаа нээхэд нөлөөлсөн юм.
Сарны сонат
Бетховен дүлийрч хөгжимчин хүн дүлий болсон нь бүх хүнд түүний төгсгөл ирсэн мэт бодогдож байлаа. Үнэндээ дүлий байж хөгжим тоглох нь ямарч боломжгүй юм.
Гэтэл нэгэн өдөр сохор охинтой дайралджээ. Бетховен өөрөө өөрийгөө сонсож чадахгүй дүлий болсон учир тахир дутуу байхын зовлонг цус махандаа шингэтэл мэдэрч байв.
Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нь нууранд тусч нуурыг илүү үзэсгэлэнтэй болгосон байв. Үзэсгэлэнт нуур, сарны гэрлийг харж чадахгүй охиныг бодоод сэтгэлд нь харамсал төржээ.
Бетховен тэр охинд нуурны үзэсгэлэнт сайхан сарны туяаг тайлбарлаж өгөхийг хүсэв. Тиймээс төгөлдөр хуурынхаа ард сууж өөрөө ч мэдэлгүй гайхалтай аялгуу урсгалаа. Тэр хөгжим нь алдартай Сарны сонат юм.
Бусдын төлөөх үнэнч сэтгэлтэй байхад гайхамшиг бий болдог. Бетховен сохор охинд зориулсан сэтгэл боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан юм.