Лидер клубын дотоод журам
Нэг. Ерөнхий зүйл
Клубын эрх, бүтэц бүрэлдэхүүн, бусад байгууллагатай харилцах харилцаа зэрэг бүхий л үйл ажиллагааг дотоод журмаар зохицуулна.
Хоёр. Клубын эрхэм зорилго, зарчим
Лидер клубын эрхэм зорилго нь оюутан залуусыг бүх талаар дэмжин хөгжүүлж, оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сурлагын чанарыг дээшлүүлэх, сургуулиа бусдад сурталчлан таниулах болон их дээд сургууль, клуб, оюутны байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулахад оршино.
Гурав. Клубын ажиллах зарчим
3.1. Клубын үйл ажиллагаа нь нийт оюутнуудын дунд нээлттэй байна.
3.2. Клуб нь жил, улирлаар ажлаа төлөвлөж, гишүүдийн хурлаар хэлэлцэн баталгаажуулна. Клубын дотоод журмыг мөн гишүүдийн хурлаар хэлэлцэн батлах бөгөөд тухайн цаг үеийн онцлогоос шалтгаалан дотоод журамд өөрчлөлт оруулах шаардлага гарвал хурал зарлан хуралдуулж шийдвэрлэнэ.
3.3. Клуб нь сард нэг удаа хуралдах буюу цаг үеийн шаардлага гарсан үед, мөн клубын гишүүдийн 3/1-ээс дээш хувь санаачлага гаргавал хурлыг зохион байгуулж хуралдуулна.
3.4. Асуудлыг хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийднэ.
3.5. Клубын нийт гишүүдийн ирц 70 хувь буюу түүнээс дээш тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.
3.6. Клубын гишүүдийн эв нэгдэл, хүсэл эрмэлзлэлийг дээдлэх ба бусад байгууллага, иргэдтэй хамтарч, тулгамдсан асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэнэ.
3.7. Клубын хуралд хүндэтгэх шалтгаантай оролцох боломжгүй гишүүд урьдчилан бичгээр өргөдөл гаргаж, клубын удирдлагад мэдэгдсэн байна.
3.8. Клубын хурлаар гаргасан шийдвэр болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гишүүн бүр даган мөрдөнө.
3.9. Клубын гишүүдийн дэвшүүлсэн асуудлыг клубын хурлаар хэлэлцэж нийт гишүүдээс ил санал хураах зарчмаар олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Дөрөв. Клубын бүтэц, зохион байгуулалт
4.1. Клуб нь тэргүүн, нарийн бичгийн дарга, санхүү хариуцсан дэд дарга, клубын удирдах зөвлөлийн гишүүн, клубын гишүүн гэсэн бүтэцтэй байна.
4.2. Клубын тэргүүний эрх, үүрэг
а/ Клубын тэргүүн нь клубын бүх үйл ажиллагааг ерөнхийлөн удирдах ба
клубын хуралдааныг даргална.
б/ Клубын дэд дарга нар болон гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж,
удирдлагаар хангана.
в/ Клубын дотоод болон гадны байгууллагуудтай харилцан хамтарч
ажиллах үйл ажиллагааг зохицуулан хяналт тавина.
г/ Клубын санхүүжилтийг бий болгон захиран зарцуулах үйл ажиллагааг
хянан зохицуулна.
д/ Клубын тамга тэмдэгийг хариуцах ба албан бичигт /ирэх, гарах/ биечлэн
хяналт тавьж зохицуулна.
4.3. Клубын нарийн бичгийн даргын эрх, үүрэг
а/ Клубын нарийн бичгийн дарга нь дотоод журмын хэрэгжилтэнд хяналт
тавьж албан бичиг баримтын эмх цэгц, иж бүрдлийг хариуцна.
б/ Клубын ажлын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж, үүнтэй
холбоотой асуудлаар бусад гишүүдэд үүрэг даалгавар өгч, шаардлага
тавьж ажиллана.
в/ Ажлын төлөвлөгөө, хөтөлбөрт тодотгол хийж, клубын хурлаар хэлэлцэн
батлуулах
г/ хийсан ажлын талаар мэдээлэл тогтмол хийх
д/ Удирдах гишүүд болон гишүүдэд клубын ажилтай холбоотой үүрэг
даалгавар өгөх, биелэлтэнд хяналт тавих
4.4. Клубын санхүү хариуцсан дэд даргын эрх, үүрэг
а/ Зохион байгуулж буй үйл ажиллагааны орлого, зарлагыг тооцоолох,
мэдээллийг тогтмол хийх
б/ Клубын үйл ажиллагааны жил, улирал, сарын ажлын санхүүжилтийг
урьдчилан тооцолж эх үүсвэрийг олж бүрдүүлэх талаар төсөл төлөвлөгөө
боловсруулж хурлаар хэлэлцүүлж байх
4.5. Клубын удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
а/ Удирдах зөвлөлийн гишүүд нь клубын үйл ажиллагааг сайжруулах, хэвийн
явуулах гэх мэт санал хүсэлтээ клубт уламжлах
б/ Удирдах зөвлөлийн гишүүн нь клубын төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхийн
төлөө бусад гишүүдийг манлайлан ажиллах
в/ Клубын удирдах зөвлөлийн гишүүд нь өөрийн төлөөлсөн бусад гишүүдийн
санал хүсэлтийг клубт уламжлах, хэлэлцүүлэх
г/ Удирдах зөвлөлийн гишүүд нь сонгуульт хугацаандаа нийт оюутнуудад
клубыг төлөөлөн оюутны сурлага хүмүүжлийн асуудлаар санал зөвлөгөө
өгч, мэдээлэл хийх
4.6. Клубын гишүүний эрх, үүрэг
а/ Клубын гишүүн нь клубын бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
б/ Клубын гишүүн нь аливаа үйл ажиллагаа зохион байгуулах саналаа
клубын удирдлагад гарган дэмжлэг авч, өөрөө санаачлан бусад
гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх
в/ Клубын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
г/ Клубын дотоод журмыг сахин мөрдөх
д/ Клубын ажиллагаатай холбоотой саналаа клубын удирдлагад гаргах
Тав. Клубын санхүүжилт ба зарцуулалт
5.1. Клубын санхүүжилт нь гишүүдийн хандив болон бусад клубын үйл ажиллагааг дэмжигч албан байгууллага, сан, хувь хүмүүс, оюутан залуусын хандиваас бүрдэнэ.
5.2. Клубын дансанд хандивлагдаж орсон орлогыг зөвхөн клубын дотоод үйл ажиллагаа, бичиг хэрэг, оюутан залуусын дунд зохион байгуулагдах олон нийтийн соёл хүмүүжлийн ажилд зарцуулна.
Зургаа. Клубын сүлд, тамга, далбаа
6.1. Клуб нь өөрийгөө бусдаас ялган онцгойлох сүлд, тамга, далбаатай байна.
КЛУБЫН ТЭРГҮҮН Д. НЯМЖАРГАЛ
КЛУБЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х. КАЛЛ
2010 оны 02 сарын 26-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батлав.
No comments:
Post a Comment